• Ө.Энхтүвшин: В сорьцын шинжилгээний дараа нэрийг нь зарлана

    Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, бөхчүүдээс допинг илэрсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

    Ө.Энхтүвшин “Манай Баяр наадмын бөхийн салбар комисс өнөөдөр мэдээлэл хийсэн. Хуулиараа баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Шинжилгээгээ аваад Солонгос руу явуулсан. Бараг сарын дараа хариу ирсэн байна. 14 хүнд эсрэг буюу хориотой бодис илрээгүй.

    Хоёр бөхөд асуудал байгаа. Журмаараа тухайн хоёр бөх В сорьцын дүнг харна гэж санал гаргах юм бол зардлаа өөрөө хариуцаад В сорьцын шинжилгээ хийлгэнэ. Тэр дүн гарах хүртэл бөхчүүдийн асуудлыг нийтэд хэлэхгүй гэсэн журамтай. В сорьцын шинжилгээний дараа нэрийг нь шууд зарлана. Гэхдээ хэдийд ямар нотолгоо, үндэслэл байгаа вэ гэдгийг харах ёстой“ гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ