• Huawei компаниас өөрийн Harmony OS үйлдлийн системээ танилцууллаа

    Huawei компаниас Harmony OS үйлдлийн системээ танилцууллаа. Эхний ээлжинд ухаалаг зурагт, чанга яригч зэрэг төхөөрөмжүүдэд хэрэглэдэх бөгөөд хэрвээ АНУ-Хятад хоорондын худалдааны дайнаас үүдэлтэй тус компанид андройд үйлдлийн системээ хэрэглүүлэхгүй байх Google компанийн хориг хэвээр байх юм бол гар утаснууддаа ч хэрэглэхээр төлөвлөөд байгаа аж.

    Harmony OS нь “дэлхий ертөнцийн эхлэл” гэсэн утгатай Хятадын “хонгмэнг” гэх үгнээс гаралтай. Click To Tweet

    Өнгөрөгч тав дахь өдөр Хятадын өмнөд хэсэгт болсон Huawei-н хөгжүүлэгчдийн уулзалтын энгэр дээрээс Гүйцэтгэх захирал Ричард Юү “Harmony OS үйлдлийн системийг хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн бөгөөд тус компаниас үйлдвэрлэн гаргаж байгаа ухаалаг зурагтны үйлдлийн системээр хэрэглэгчдийн гарч анх удаагаа хүрэх” тухайгаа зарлажээ.

    Андройд үйлдлийн систем өрсөлдөгчтэй боллоо гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа боловч Ричард Юү үүнийг зөвхөн хоёр догч төлөвлөгөө гэж харж байгаа гэж уулзалтын үеэр хэлжээ.

    Бид одоо ч гар утаснуудаа Google компанийн Андройд үйлдсийн системтэйгээр үйлдвэрлэхийн эрмэлзэж байна. Гэсэн хэдий ч, хэрвээ бид Андройд үйлдлийн системийг хэрэглэх боломжгүй гэвэл Harmony OS-ийг нэгээс хоёр өдрийн дотор хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.

    Harmony OS үйлдлийн системийн хувьд нээлттэй эх үүсвэртэй учраас тул код нь хөгжүүлэгчид өөрийн хүссэнээр өөрчилж, ашиглахад нээлттэй юм байна.

    Хятадын хэрэглэгчдийн хувьд Harmony OS үйлдлийн системийг төвөггүй хэрэглэж болох ч дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглээнд нэвтрэх эсэх нь facebook,instagram зэрэг барууны аппликейшн ажиллах боломжтой юу гэдгээр нь шийдэгдэх юм.

    Үүний талаар тодруулахад Ричард Юү, “facebook,instagram зэрэг аппликейшний хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж, тус аппликейшнүүдийг Harmony OS үйлдлийн систем рүү шилжүүлнэ” гэлээ.

    Facebook,instagram зэрэг аппликейшнүүдийн хувьд боломжтой байж болох ч дангаараа Google-ийн системээр ажилладаг аппликейшнуудыг өөрсдийн үйлдлийн систем рүү шилжүүлэх эсэх нь Google компаниас 100 хувь хамаарах ажээ.

    Худалдааны дайны улмаас Google компанийг Huawei-д ямар ч бүтээгдэхүүн,үйлчилгээ хэрэглүүлэхгүй байхыг засгийн газраас нь шаардаад буй. Хэрвээ энэ хатуу шийдвэр үргэлжилбэл Huawei-д Google компанийн зүгээс Google Maps, YouTube or Gmail зэрэг аппликейшнуудаа Harmony үйлдлийн систем рүү шилжүүлж, хэрэглүүлэхийг зөвшөөрөхгүй л болов уу. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл хэдий өөрсдийн гэсэн үйлдлийн системтэй болсон ч Хятадаас өөр газар гар утас нь худалдаалагдах эсэхийг эргэн харж үзэх хэрэгтэй. Click To Tweet

    Mate X загвар

    Huawei компанийн хувьд есдүгээр сард  Mate 30, нугардаг Mate X загваруудаа олон нийтэд худалдаахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл тус компаниас мэдээлж байгаагаар шинээр худалдаалагдах утаснууд Андройд үйлдлийн системийн гэрчилгээгүй байх боловч Google-ийн зүгээс Андройд үйлдлийн системээ хэрэглэхийг зөвшөөрнө гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа гэнэ.

    Эх сурвалж:Forbes

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ