Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийг “Walmart”-ын Уолтонууд дахин тэргүүлжээ

Bloomberg жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтыг гаргажээ.

Өнгөрсөн жилийн нэгэн адил тэргүүнд нь “Walmart” дэлгүүрүүдийн сүлжээг удирддаг Уолтоны гэр бүл бичигджээ. Агентлаг нь гэр бүлийн хөрөнгийг 190.5 тэрбум доллараар үнэлсэн бөгөөд “Walton Enterprises” гэр бүлийн холдинг нь супермаркетуудынхаа 50 хувийг эзэмшдэг байна.

Bloomberg-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд Уолтоны гэр бүлийн хөрөнгө минутанд 70 мянган доллар, цаг тутамд 4 сая доллар, өдөрт 100 сая доллараар нэмэгджээ. Нийтдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд Уолтоны гэр бүлийн хөрөнгө 39 тэрбум доллараар өсчээ.

Жагсаалтын хоёрдугаарт 20-р зууны эхээр “Марс” компанийг үүсгэн байгуулсан Фрэнк Марсын өв залгамжлагчид орсон бөгөөд олон жилийн турш дэлхийн чихрийн зах зээлд хамгийн том тоглогчдын нэг болж иржээ. Өнөөг хүртэл “Mars Inc”-ийг гэр бүл нь бүрэн эзэмшсээр иржээ. Bloomberg-ийн мэдээлснээр тус гэр бүлийн хөрөнгө нэг жилийн дотор 37 тэрбум доллараар өсч, 126.5 тэрбум долларт хүрсэн байна.

Энэ жилийн гуравт Фред Кохын хоёр хүү Чарльз, Дэвид Кок нар орлоо. 1940 онд тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 40 жилийн дараа Америкийн “Koch Industries” корпорац болж хувирсан. Блүүмбергийн тооцоолсноор Кохуудын хөрөнгө өнгөрсөн жил 25 тэрбум доллараар нэмэгдэж, одоо 125 тэрбум доллар болжээ.Өнгөрсөн жилийн байдлаар Кох хоёрдугаар байрт жагсжээ.

Хамгийн баян гэр бүлийн жагсаалтын дөрөвт Саудын Арабын эрх баригч Аль-Сауд оржээ. Блүүмберг хааны гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг 100 тэрбум доллараар үнэлсэн аж. Мөн энэ үеэр нийт 15 мянган гишүүнтэй гэр бүлийн нийт хөрөнгө илүү их байх магадлалтай гэж агентлаг тэмдэглэжээ.

Тавд ах дүүс болох Ален, Жерард Вертхаймер нар “Chanel” загварын ордныг үндэслэгч Пьер Вертхаймерын ач зээ нар багтжээ. Ах дүү нар “Chanel”-ийг эзэмшдэг. Тэдний хөрөнгө жилийн туршид нэмэгдэж, одоо 57.6 тэрбум доллар болжээ.

Тус агентлаг дэлхийн хамгийн баян 25 айлын нийт хөрөнгийг 1.4 их наяд доллараар үнэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ