Ямар үндэслэлээр яагаад татгалзсанаа одоогоор тайлбарлаагүй байна. Энэ талаар Түр хорооны нарийн бичгийн дарга н.Хишигбаяр “С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг дөнгөж сая хэлэлцээд татгалзсан хариу өглөө. Яг ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа эргээд бидэнд мэдэгдэх байх. Хэрвээ хүсэлтийг хүлээж авсан бол гишүүд шүүх хуралдаанд оролцоход бэлэн байсан” гэсэн тайлбар өгөв.
Түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин багтаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.