• Хятадад хар салхины улмаас 32 хүн амиа алдаж, 16 хүн сураггүй алга болжээ

    Вэнлин, Вэньжоу, Чэжян, Шанхай зэрэг хотуудыг дайраад байгаа Лекима хар салхины улмаас амь үрэгдсэдийн тоо 32-т хүрч, алга бологсдын тоо 16-д хүрсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

    Лекима нь энэ жилийн хувьд Хятадыг дайрсан ес дөх хар салхи юм. Синхуа мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Лекима нь Чэжян мужид тохиолдсон хар салхинуудаас хамгийн хүчтэй гурвын нэгээр зүй ёсоор тооцогдоно гэжээ. Click To Tweet

    Чэжян мужийн гамшгийн бүсэд таван сая гаруй иргэн байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг сая гаруйг нь аюулгүй газар луу нүүн шилжүүлээд байгаа юм.

    Хар салхины улмаас Чэжян муж дахь тариалангийн ургац, 34 000 барилга,байшин юу ч үгүй сүйтжээ. Гамшгийн улмаас Чэжян муж 14.57 тэрбум юаны шууд хохирол амсаад байна. Click To Tweet

    Вэньжоу хот

    Хүчтэй салхи, аадар борооны улмаас  Вэньжоу хотод их хэмжээний борооны ус хуримтлагдаж, хөрсний нуралт үүсч,үер буужээ. Хөрсний нуралт үүсч, үер буусны улмаас олон хүмүүс амиа алдаж, алга болсон хүмүүсийг аврах багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа юм.

    Аадар бороо ширүүссэнээр байгалийн болон үерийн далангуудад их хэмжээний усан сан хуримтлагдсаны улмаас хөрсний нуралт үүссэн байна. Click To Tweet

    Шангхай хотын хувьд 250 000 иргэдийг нүүлгэн шилжүүлж,  3200 гаруй нислэгийг цуцлажээ.

    Одоогийн байдлаар баруун Номхон далайд Лекимагаас гадна Кроса хар салхи дэгдээд буй. Лекима хар салхины хувьд Тайваны хойд буланг дайран хойд зүгийг чиглэн цагт 15 километр цагийн хурдтайгаар явж байгаа бол Кроса хар салхины хувьд баруун хойд зүгийг чиглэн, цаашлаад Япон улсыг дайрч болзошгүй гэж цаг уурчид үзэж байна.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ