• “Цэцээ гүн” рүү алхаж байсан солонгос жуулчин алга болжээ

    Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан уулнаас “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн алга болжээ.

     Иргэн Л нь 61 настай эмэгтэй бөгөөд өчигдөр буюу 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.

    Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, хоёр автомашин тус аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч, нэг автомашин, нийт 32 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ