• “ПСЖ” Дибалатай таван жилийн хугацаатай гэрээ байгуулахаар санал болгов

    “Ювентус”-ын довтлогч Пауло Дибалагийн агент “ПСЖ”-тэй хэлэлцээгээ үргэлжлүүлж байна.

    La Gazzetta dello Sport сэтгүүлийн сэтгүүлч Николо Скирагийн хэлснээр парисчууд аргентин эрд таван жилийн гэрээ санал болгоход бэлэн байна. 25 настай довтлогч татвар төлснийхээ дараа жилд 12 сая евро олно.

    Өмнө нь Ювентус “ПСЖ”-д Дибалаг зарахыг хүсч байгаа тухай мэдээлж байсан.

    Сануулахад, “Ювентус”, “Манчестер Юнайтед” болон “Тоттенхэм”-тэй Дибалаг шилжүүлэх талаар хэлэлцээр хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ