Модрич энэ зун “Реал Мадрид”-ыг орхихгүй

Хорват хагас хамгаалагч Лука Модрич энэ улиралд “Реал Мадрид”-ыг орхихгүй. Хагас хамгаалагчийн агент Владо Лемич тоглогчийг Мадрид хотод үлдэнэ гэж мэдэгдээд байна.

Лхагва гарагт 33 настай хөлбөмбөгчин бэртлийн улмаас “Реал” Мадрид – “Зальцбург” (1-0) багуудын нөхөрсөг тоглолтыг өнжсөн.

“Алтан бөмбөгийн эзэн” “Реал” Мадридын довтлогч “ПСЖ” рүү Неймарыг шилжүүлэх гэрээний нэг хэсэг болж магадгүй гэж өмнө нь мэдээлж байсан.

Удахгүй эхлэх улиралд Мадридын клубын футболк Модричийн хувьд найм дахь нь байж магадгүй юм.

Өнгөрсөн улиралд тэрбээр Испанийн клубын төлөө 34 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 6 дамжуулалт өгсөн билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ