• Тайсон бодлоо өөрчилж дэлхийн хамгийн шилдэг боксчныг нэрлэв

    Дэлхийн хүнд жингийн аварга асан Майк Тайсон жингийн төрлөөс үл хамааран дэлхийн хамгийн сайн боксчин хэн болохыг хэлжээ.

    “Одоо хамгийн шилдэг нь хэн бэ? Миний бодлоор Канело. Тэр бол гайхалтай тамирчин юм” гэж Тайсон хэлсэн аж.

    Өмнө нь Тайсон яг ийм асуултад өөрөөр хариулж, WBO-гийн хөнгөн жингийн аварга Василий Ломаченког хамгийн сайн боксчин гэж нэрлэж байсан юм..

    Сауль Альварес бол WBC Франчайзын аварга, WBA дунд жингийн аварга юм. Тэрбээр 52 ялалт, 1 хожигдол, 2 тэнцээ авчээ.

    Эх сурвалж: Boxingscene

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ