• Потаниний экс эхнэр тэрбумтнаас 6,3 тэрбум доллар нэхэмжилж рекорд тогтоов

    Тэрбумтан Владимир Потаниний хуучин эхнэр Наталья Потанина Лондонгийн Дээд шүүхэд өмч хөрөнгөө хуваах тухай нэхэмжлэл гаргасан тухай The Daily Telegraph мэдээлжээ. Уг нийтлэлд Потанина хуучин нөхрөөсөө 5.8 тэрбум фунт стерлинг буюу 6.3 тэрбум доллар авах хүсэлтэй байгаа гэж тэмдэглэжээ.

    Энэ бол Их Британийн шүүхүүдийн түүхэн дэх хамгийн их хэмжээний үл хөдлөх хөрөнгө хуваалцахаар хүсэлт гаргасан тохиолдол болжээ.  Шүүх бизнесмэний экс эхнэрийг тус компанид 15 хувийг эзэмшүүлэх нэхэмжлэлээс татгалзсан байна.

    The Daily Telegraph нэмж бичихдээ Потанина өөрийн эрх ашгийг төлөөлөх үүднээс хааны өмгөөлөгч Чарльз Ховард хөлсөлсөн гэжээ. Харин түүний экс нөхөр нь Их Британийн гэр бүл салалтын хамгийн сайн хуульчдын нэгд тооцогддог хуульч Фиона Шаклетонд ханджээ. Тэрбээр шүүх дээр хатуу байр суурьтай байдгийнхаа төлөө “Ган Магнолиа” хоч хүртсэн нэгэн аж. Шаклетон өмнө нь Пол Маккартни болон Уэльсийн хунтайж нарыг төлөөлж байсан удаатай.

    Оросын Forbes сэтгүүл Потаниний хөрөнгийг 18.1 тэрбум доллараар үнэлсэн бөгөөд бизнесмэн Оросын тэрбумтнуудын чансааны зургадугаар байрт ороод буй.

    Наталья, Владимир Потанин нар 1983 оноос 2014 онд хамт амьдарч ирсэн ажээ. Потанина гэр бүл салалт нь түүний хувьд гэнэтийн зүйл болсон гэж мэдэгджээ. Тэрбээр Москва хотын шүүхэд “Норильскийн никель” ба “Интеррос” дахь хуучин нөхрийнхөө эзэмшлийн 50 хувийг эзэмших эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг шаардсан ч алджээ. Потанина мөн Киприйн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс бизнесмений өмч хөрөнгийн талаархи нэхэмжлэлийг Орос улсад авч үзэх ёстой гэж шийдвэрлэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ