• ЦЕГ: Цөмөрсөн нүх нь дээр үеийн траншей байсан

    2019-08-09

    Бороо үргэлжлэн орсны улмаас Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн хажуугийн зам цөмөрсөн тул цагдаагийн байгууллага уг хэсгийг хамгаалалтад авсан.

    Уг газарт Онцгой байдлын алба хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон Археологийн хүрээлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, ямар учиртай юуны нүх болохыг тогтоохоор ажилласан билээ.

    Улмаар Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүхэнд үзлэг хийж, хувцас хэрэглэл, гутал зэрэг эд зүйлсийг олж, НМХГ-аас “Нүх үүссэн тус газар дор чулуун ханан суурьтай 6*8 хэмжээтэй 3 метрийн гүнтэй зоорь байсан. Цаашид малтлага судалгаа хийх шаардлагатай” гэж байв.

    Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тухайн нүхийг дээр үеийн траншейны нүх байсан гэж мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ