Эрүү шүүлтэд орж яргалал, тамлалын дор зовж эцэстээ хэрэг хүлээсэн болоод ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр сууриндаа Түр хороо хатуу зогсож байгаагаа хэлье. Олон Улсын парламентын холбоо, парламентын гишүүд ч энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын хийсэн хууль бус ажиллагаанууд ил болсоор байна. Наймдугаар сараас эхлэн МАНАН бүлэглэлийн хийсэн гэмт хэргүүд шүүх танхимд очно.
УИХ-ын таван гишүүн 23 том хэргийг шалгуулахаар УЕП-руу хүсэлт явуулсан. 23 хэргийн 13 нь өнөөдрийн байдлаар шүүхийн шат руу орж байна. Монголын шүүх, хараат бусаар, шударгаар ажиллаж чадах уу үгүй юу гэдгийг харах үлдлээ. УИХ-ын гишүүн бид 23 том гэмт хэрэгт холбоотой шүүх хурлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулахыг Улсын дээд шүүхийн дээд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн. Шүүх хуралд сэтгүүлчдийг, шударга эх орончдыг ажиглагчаар оруулах ёстой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.