• Б.Сүхбаатар:12 жилээс доош жил нийгмийн даатгал төлсөн бол түрээсийн орон сууцны “Залуу гэр бүл” ангилалд тэнцэх боломжгүй

    “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл дуусч, сонгон шалгаруулах үйл явц эхэлсэн талаар өнөөдөр НОСК ХК-иас мэдээллээ.

    Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй нийт 35,058 иргэд найман ангилалд бүртгүүлжээ.

    Жишээлбэл, “Залуу гэр бүл” ангилалд нийт 4,443, харин түрээслээд өмчлөх хэлбэр дээр 4082 иргэн бүртгүүлжээ. Үүнээс програмын шүүлтүүрээр 1356 иргэний ирүүлсэн мэдээлэл үндсэн шаардлага хангаагүй улмаас хасагдан,сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болоод байгаа аж.

    “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”ын дагуу түрээслэх хэлбэр дээр нийт 58, харин түрээслээд өмчлөх хэлбэр дээр 58 иргэнийг тус тус сонгон шалгаруулах юм.

    Шаардлага хангаагүй түгээмэл үндэслэлүүд:

    – 35-аас дээш настай

    – Агаарын чанарын бүсчлэлд ороогүй

    – Гэрлээгүй

    – Инженерийн дэд бүтцэд холбогдох орон сууцтай

    -НДШ,НДШ-ийн дугаар,тайлбар зэрэг нь алдаатай мэдээлэл

    -Улсаас өмнө нь ямар нэгэн хэлбэрээр орон сууц авч байсан

    Залуу гэр бүл ангилаллын эхний шаардлагыг хангасан иргэдийн хувьд бүгд 12 жилээс дээш жил нийгмийн даатгал төрсөн гэр бүлүүд байна гэж “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар онцолж байлаа.

    Үүнээс гадна агаарын чанарын нэгдүгээр бүсчлэлд амьдардаг, хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд эхний шатандаа тэнцжээ.

    Эхний шатанд тэнцсэн иргэдээс материалаа эх хувилбараар авчирхыг шаардаг бөгөөд хэрвээ худал мэдээлэл бөглсөн бол хар жагсаалтад орох юм. Хэрэв худал мэдээлэл ирүүлсэн,эсвэл материалаа хугацаанд нь бүрдүүлж өгөөгүй тохиолдолд системийн жагсаалтаас хасагдаж, жагсаалтын дагуу дараахь хүн нь орох боломжтой гэлээ.

    Сонгон шалгаруулах үйл явцын талаар Б.Сүхбаатар “Гэрээ хийх төвшинд шалгарсан иргэдийг шилэн байдлаар сайтаар мэдээллэнэ.Энэ удаагийн сонгон шалгуулалтад голоос нь хэн нэгэнд давуу тал олгох ямар ч боломжгүй. Ийм нөхцөл байдал үүссэн бол иргэд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй” гэж анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ