• Киргизийн шүүхээс Атамбаевыг 8-р сарын 26 хүртэл баривчиллаа

    Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев шүүхийн шийдвэрээр наймдугаар сарын 26-ны өдөр хүртэл баривчлагдсан гэж түүний өмгөөлөгч Сергей Слесарев мэдэгдлээ.

    “Атамбаевыг шүүхийн шийдвэрээр 8-р сарын 26 хүртэл баривчиллаа” гэж ТАСС түүний үгнээс иш татаж мэдээлсэн юм.

    РИА Новости агентлагийн мэдээлснээр экс ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын хорооны шоронд хорьжээ.

    Слесаревын хэлснээр, Атамбаевыг эрүүгийн эрх бүхий албан тушаалтан Азиз Батукаевыг хууль бусаар сулласан хэрэгт урьдчилсан байдлаар буруутгаж байгаа юм.

    8-р сарын 8-нд Атамбаевыг оршин суугаа газарт нь саатуулж, дараа нь Киргизийн Дотоод хэргийн яамны Мөрдөн байцаах алба руу аваачсан юм.

    Зургаадугаар сарын 27-нд Киргизийн парламент Атамбаевын халдашгүй дархан эрхийг хассан. Түүнийг таван гэмт хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд хэд хэдэн удаа байцаалтад дуудсан ч очоогүй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ