• БНХАУ Хонконг, Макаогийн асуудлаар АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлжээ

    АНУ-аас Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнууд Хонконгын “Хонконгийг салган бутаргах” байгууллагын тэргүүнтэй уулзсан тухай хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээлж байна.

    Үүнтэй холбоотойгоор Хятадын ГХЯ-наас Хонконгт суугаа албаны хариуцлагатай хүн өчигдөр Хонконг дахь АНУ-ын Ерөнхий Консулын газрын дээд албан тушаалтантай яаралтай уулзаж, хатуу харилцан, туйлаар дургүйцэж байгаагаа, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, АНУ-аас энэ асуудлыг тодруулахыг шаарджээ.

    Албаны холбогдох хариуцлагатан “Үндэсний бүрэн эрхийн аюулгүй байдал болон Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалах Хятад улсын шийдвэр зориг гуйвшгүй, ямарваа улс орон, байгууллага болон хувь хүн ямар нэгэн хэлбэрээр Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ