• Б.Хурц нарыг шүүх хуралд Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын долоон гишүүн ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүлэв

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон.

    Гэтэл тэдэнд эрүүдэн шүүж хэрэг тулгасан гэх асуудал хөндөгдөж, түүнд нь ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг холбогдуулан шалгаж, тэднийг энэ сарын 12-нд шүүхээр болоод буй.

    Өмнө нь өнгөрсөн сарын 23-нд шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар энэ сарын 12-нд болгон шүүх хурлыг хойшлуулсан. Энэ хооронд Төв аймгийн шүүх хуралдаж Б.Хурц нарын хүсэлтийг хүлээн авахгүй хуучин бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг явуулахаар шийдвэрлээд байна.

    Тэгвэл энэхүү шүүх хурал болох гэж байгаатай холбогдуулан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгахаар УИХ-аас байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлжээ.

    Хүсэлтдээ “Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хаалттай хуралдаанд эдгээр гишүүдийг ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

    Хүсэлтийг энэ сарын 8-нд буюу өчигдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн аж. Шүүхээс хүсэлтийг авч үзэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

    ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 12-нд 09.00 цагаас болно.

    Эдгээр хүмүүсийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тэдний хүсэлт:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ