“Аравт” анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орнууд ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
“Аравт” уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэлээ.
Цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг, бэлтгэл сургуулилтыг сорьсон олон улсын сургууль бол “Аравт” юм. Олон улсын шинжээчид амьтантай хамт үүрэг гүйцэтгэдэг “Аравт” уралдаан нь “Олон улсын цэргийн наадмын шигтгээ болж чадлаа” хэмээн онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.