• Монголтой харилцаагаа өргөжүүлэхээр айлчилж буй Марк Эспер бэлгэнд авсан морио Маршал гэж нэрлэлээ

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Стратегийн хувьд ач холбогдолтой улс оронтой харилцаагаа сайжруулах ховор уулзалт хийхээр Монголд ирлээ.

    Пентагоны хувьд Хятад, Орос улсуудын эсрэг чиглэсэн стратегийн бодлого хэрэгжүүлэх төлөв ажиглагдаад буй.

    Монгол улс бол Хятад болон ОХУ-ын хооронд орших, далайд гарцгүй орон бөгөөд энэ ч ирэх арван жилийн турш Пентагоны баримтлах зарчмуудтай нийцэж байгаа юм.

    Өмнө нь 2014 онд Батлан хамгаалахын сайд Чак Хагел тус оронд дөрвөн цагийн турш айлчилж байжээ. Харин энэ удаад Эспер нэг шөнийг Монгол улсын нийслэл болох Улаанбаатар хотод өнгөрүүлсэн бөгөөд өнөөдөр ерөнхийлөгч Х.Баттулга,Батлан хамгаалахын сайдтай тус тус уулзаж байна.

    БТЯ-ны сайдтай уулзсан уулзалтаараа Эспер:

    Энд тантай уулзаж, хоёр улсынхаа харилцааг цаашид өргөжүүлэх арга замыг эрэлхийлж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

    Уулзалтын хамгийн оргил хэсэг нь Эсперт бэлэг болгон долоон настай бор зүсмийн адуу өгсөн явдал байлаа. Эспер адуугаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Генерал Жиорж Маршалын нэрээр Маршал гэж нэрлэжээ.

    Тэр баяртай байна, нэр нь таалагдсан бололтой.

    Эсперт бэлэглэсэн морийг Монголд байлган,харж хандах бөгөөд түүнд түүний мориных нь зургийг жаазлан дурсгажээ.

    Эспер хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “ Монголыг зорих болсон маань дараахь шалтгаануудтай: Монголын газарзүйн байршил,АНУ-тай хамтрах сонирхлоо илэрхийлсэн нь, мөн гуравдагч хөршийн бодлого..” гэж хэлжээ.

    Монгол улсын хувьд ихэнхи ноос,ноослуур,бараа,бүтээгдэхүүнээ экспортолдог хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат бус болохын тулд АНУ зэрэг гурав дагч хөрштэй түншлэлд тогтоож, хөрөнгө оруулалт авах сонирхолтой байдаг аж.

    Мөн АНУ-ын БХЯ-ны албаны хүний мэдээлснээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын Америк дахь айлчлалын үеэр төрийн нарийн бичгийн дарга,Х.Баттулга нар сайн холбоо тогтоосон. Эсперийн хувьд түншлэлийн харилцаагаа цаашид өргөжүүлэх арга зам байгаа эсэхийг эрэлхийлж байгаа байх” гэжээ.

    Мөн албаны мэдээллээр бол Америк улсын хувьд Монголын хүйтэн цаг агаарыг ашиглан цэргийн хамтарсан бэлтгэл хийх зэргээр харилцаагаа цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаа аж.

    Эсперийн Пентагоны тэргүүнээр сонгогдсоныхоо дараарь хамгийн анхны олон улсын айлчлалдаа Монгол улсыг оруулсан нь тус улсын бүс нутаг дахь чухал ач холбогдол бүхий тоглогч болохыг харуулж буй.

    Харин өнгөрөгч сард АНУ-д айлчилсан “Монголын Трамп” гэгддэг бизнес эрхлэгч Баттулгын хувьд 2017 онд популист үзэл болон зарим талаараа Хятадын эсрэг үзэл суртлынхаа дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан билээ.

    Эх сурвалж:Reuters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ