Цагийн менежментийн дасгалжуулагчийн зөвлөгөө:Цаг хэмнэх 5 стратегийн арга

Та өөрийгөө бүрэн дайчилж чадвал одоо байгаагаасаа хэд дахин илүүг хийж гүйцэтгэх чадалтай. Ажлын бүтээмжээ сайжруулснаар бага хугацаанд ихийг амжуулах боломжтой байдаг.

Цагийн менежмент чиглэлийн дасгалжуулагч Элизабет Грэйс Сондерс та бүхэнд өөртөө илүү их цагийг бий болгох боломжийг бүрдүүлэх таван стратегийн арга барилыг зөвлөж байна.

Тэд чамаас юу хүсч байгааг тодруул

Ямар нэгэн ажил үүрэг дааж авсныхаа дараа удирдлага тань таниас яг ямар үр дүнг хүлээлж байгаа тухай нээлттэй ярилц. Таны толгойд хэдэн шөнийн нойр зарцуулсан 30+ хуудастай илтгэл эргэлдэж байж болох ч яг үнэн хэрэгтээ таниас анхдагч байдлаар санааг тань асууж ч байж болно.

Жишээлбэл,санхүүгийн салбарт ажилладаг нэг үйлчлүүлэгч маань энэ зөвлөгөөг даган, ямар нэгэн үүрэг,даалгавар авах болгондоо өөрт шаардагдах мэдээллийг харилцан ярианы дундаас авдаг болсноор хүлээлтээс давсан ачааллыг өөртөө бий болгохоо больсон.

Өмнөх материалуудаа дахин ашигла

Өдөр тутам өмнөх өдөртэйгөө төстэй ажил хийдэг хүмүүст энэ бол хамгийн шалгарсан арга. Төстэй ажил гэдэгт мэйл бичих, powerpoint илтгэл тавих, сургалт хийх, санал тавих зэрэг үүрэг даалгаврууд багтана.

Өдөр тутамдаа илтгэл танилцуулдаг, хэлэлцүүлэг өрнүүлдэг мэргэжлүүдээс жишээ авбал багшийн мэргэжил байна. Мэдээж, хичээлийн агуулгаа өдөр тутам сайжруулж, шинэчилж байх хэрэгтэй ч загварын хувьд хуучнаа ашиглаарай. Дэлхийн амжилтад хүрсэн илтгэгчүүд бүгд нэг илтгэлээ дахин,дахин давтан ярьдагтай л адил.

Хийх зүйлсийн жагсаалт-to do list хөтлөх

Өдөр тутамдаа мэйл их бичдэг бол өөрийн гэсэн мэйл бичих загвартай болоорой. Мөн тодорхой хугацаанд буюу хоёр долоо хоног, сар,жилдээ хийдэг ажлуудын нэгдсэн жагсаалттай болчих хэрэгтэй. Жишээлбэл, улирал бүрийн санхүү болон татвар тайлагналтын үеэр хийдэг ажлуудынхаа жагсаалтыг гаргавал одоо яах билээ гэж цагаа үрэх шаардлагагүй болно. Ер нь хийх зүйлсийн жагсаалт-checklist нь өдөр тутмын уулзалт,шинээр гарч ирсэн үүрэг даалгарваа тэмдэглээрэй.

Амьд харилцан яриа өрнүүлэх

Хийж байгаа ажлаа ямар төвшинд хүргэх ёстойгоо мэдэхийн тулд бодож,таамаглал дэвшүүлж шаналах хэрэггүй. Менежер тань танд тодорхой сэдвээр судалгаа хийхийг даалгасан тохиолдлоор жишээ авбал, эхний ээлжинд шаардлагатай гэж үзсэн хүрээнд судалгаагаа явуулсныхаа дараа ямар ахицтай явж байгаа талаараа ярилцаад үзээрэй. Амьд харилцан яриа өрнүүлэх нь ажлын тайлан бичхээс хамаагүй бага цаг зарцуулдгаараа давуу талтай. Архитектур, график дизайны салбарт ажилладаг бол ярьхаасаа илүүтэйгээр зурж,дүрсэлж үзүүлэх маягаар харилцбал санаагаа цаг алдахгүйгээр, илүү хурдан ойлголцоно.

Нийт хэдэн цаг зарцуулахаа яг таг төлөвлө
Тухайн ажлыг хийхэд нийт хэдэн цаг зарцуулах, үүний хэсэг хэсгүүдэд хэдэн цаг зарцуулахаа төлөвлөөрэй.  Яг таг ингэж төлөвлөснөөр нэгдүгээрт нэг ажил дээр хэт удахгүй байх, хоёрдугаарт та цагтаа багтаж ажлаа дуусгахын тулд анхаарлаа зөвхөн тэр ажилд л төвлөрүүлнэ.

Эх сурвалж:Harvardbusinessreview

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ