• Төрийн ордны хажуугаас илэрсэн нүхэн доторхийг шалгахад чулуун ханатай зоорь байжээ

     Төрийн ордны зүүн тал, Хүмүүмнлэгийн ухааны их сургуулийн урд талын хэсэгт газар цөмөрч, том хэмжээний нүх үүссэн учир Тагнуул,цагдаа,Онцгой байдлынхан хамгаалалтад авч,шалгалт хийж байгаа аж. 

      Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүх рүү орж, үзлэг хийхэд уг нүх нь доошоо  6*8 хэмжээтэй гурван  метрийн гүнтэй зоорь байжээ.  Зоорь усаар дүүрсэн байдалтай байгаа учраас шууд юу байгааг хэлэх боломжгүй гэнэ.

    НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргалын мэдээлснээр, өчигдөр 17:00 цагийн орчимд энэ зогсоолд автомашин зогсоход газар нь цөмөрч, тухайн машины урд талын дугуй нүх рүү орчихлоо гэсэн дуудлагын дагуу ирж шалгажээ.  Цагдаагийн байгууллага энэ нүх рүү хүн унах эрсдлээс сэргийлж, хамгаалалтад авч ажиллаж байгаа бол Онцгой байдлын байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага Соёлын өвийг хамгаалах мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагаанд зааварчилгаа өгөхөөр ажиллаж байгаа аж.

    Социализмын үед Төрийн ордноос хуучнаар Архивын ерөнхий газар хүртэл газар доогуур хонгил ухсан, ямар нэг болзошгүй тохиолдол болох үед төрийнхөн уг хонгилоор гарах тооцоотой хийсэн гэх яриа байдаг Click To Tweet.Мөн “Үнэн” сонины байрны баруун талд газар доор чулуун ханатай зоорь байдаг гэх бөгөөд уг зоорийг баарны зориулалтаар ашиглуулахаар нэгэн УИХ-ын гишүүн бусдад зарж борлуулсан гэх мэдээлэл байдаг юм.

    Нүхнээс гутал,хувцас илэрсэн гэсэн ч уг мэдээлэл нотлогдсонгүй.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ