
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа билээ. Тодруулбал Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой хэмээн Засгийн газар, БОАЖЯ-наас үзэж дэмжин ажиллаж байгаа юм.
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг Норовлин сумын төвөөс зүүн хойд зүгт 4.5 километрийн зайд Уран дөш уулын энгэрт байгуулахаар болжээ. Уран дөш уул нь төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдэн үлдсэн түүхт газар юм. Click To Tweet
Цогцолбор баригдан ашиглалтад орсноор нутгийн иргэдэд ажлын байртай,орлоготой болох зэрэг орон нутгийн хөгжилд олон талын ач холбогдолтой хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан онцон хэлж байлаа.
Шихихутаг цогцолборын гол дүр нь жигүүрт морь,монгол дээл өмссөн хүү, болор бөмбөрцөг гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Бүтээн байгуулалт баригдаж дуусахад далавчтай морины эзэн болох морины эзэн хүү болор бөмбөрцөг дээр суун ном уншиж байгаа дүр зураг харагдах аж. Click To Tweet болох энэхүү хөшөөний ерөнхий харагдах байдал нь жигүүрт морь байхаар төлөвлөжээ. Мөн энэхүү баримлын онцлог,дахин давтагдашгүй загварчлалаас танилцуулбал:
1.Морины биеийг нарийвчлан харвал бүхэлдээ босоо монгол бичгээр бүтжээ. Энэ нь баримлын онцлог бөгөөд дэлхийд өөр хаана ч байхгүй морийг үсгээр бүтээсэн уран бүтээл болох юм.
2.Морины далавч нь ном судраар хийгдэх бөгөөд хоёр далавч тэгш хэмтэй байгаа нь хууль цааз хэнийг ч алагчлахгүй гэх билэгдлийг билэгдэх ажээ.
Дадал сумаас Норовлин хүрэх замын дагуу нийт 900,0 га талбайд Land art төрлийн бүс нутгийн төлөвлөлтийг хийжээ. Дадал суманд байршилтай уг Land art нь дээрээсээ ногоон морь мэт харагдах юм.
Ногоон морь – ЭКО хөгжлийн төсөл нь цэвэр ХАА-н төмс хүнсний ногоо, жимс жисгэнэ зэргийг нутгийн ард иргэдийн оролцоотойгоор тариалан, органик хүнсний бизнес хөшүүргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн, тэнд бий болох санхүүгийн эх үүсвэрийг сум орон нутгийнхаа ард иргэдийн амжиргаа ирээдүйн сайн сайхан, эдийн засгийн хөгжилд шингээх зорилготой гэдгийг төслийн санаачлагч, хэрэгжүүлэгчид тодотгож байлаа.
БОАЖЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.