Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан Б.Хурц нарын хүсэлтийг хүлээж авсангүй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн ам насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хуулийн байгууллагынхан шалгаж байна.   

Хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлоод буй.

Уг асуудлаар Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчдээс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн оролцоно гэсэн үг. Шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөөний 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ