Худалдааны дайнаас болж Америкийн тариачид хүнд цохилттой тулгарсан гэв 

Америкийн хөдөө аж ахуйн томоохон лобби байгууллага болох Америкийн Хөдөө аж ахуйн нэгдсэн холбооны дарга Зипи Дувал “Америк Хятадын худалдааны маргааны нөлөөгөөр, угаасаа нэлээд хүндрэлтэй байсан Америкийн тариачин болон фермийн эзэд дахин хүнд цохилтод учрав” гэж мэдэгджээ.

Америкийн хөдөө аж ахуйн нэгдсэн холбоо мэдэгдэхдээ “Өнгөрсөн 18 сарын турш, Америкийн тариачид болон фермийн эзэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ унасан, маш тааруу цаг агаар болон өндөр татвар зэрэг асуудлыг даван туулсаар ирсэн юм, Хятадын аж ахуйн нэгж Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаа түр зогсоосон явдал тэдэнд дахин хүнд цохилт боллоо” гэсэн байна.

Мэдэгдэлд “2017 онд Америкийн хөдөө аж ахуйн салбараас Хятадад экспортолсон ерөнхий хэмжээ 19 тэрбум 500 сая ам долларт хүрсэн, харин 2018 онд буураад 9 тэрбум 100 сая ам доллар болж, 2019 оны эхний хагас жилд өнгөрсний мөн үеэс дахин 1 тэрбум 300 сая ам доллароор буурснаар, өнөөөрАмерикийн хөдөө аж ахуйн салбар Хятадын бүх зах зээлийг алдах эрсдэлтэй болоод байна хэмээн эдийн засагчид үзэв” гэжээ.

Мэдэгдэлд “Америкийн хөдөө аж ахуйн яамнаас тариачдад хангаж буй тусламжийн төсөл урт хугацаагаар үргэлжилж чадахгүй. Америк Хятадын хэлэлцээрийн баг яаралтай зөвшилцөж, эртхэн гэрээ тохиролцож, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг баталгаажуулахын хүсч байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ