• АНУ Венесуэлийн засгийн газрын Америк дахь хөрөнгийг царцаав

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп зарлигт гарын үсэг зурж, Венесуэлийн засгийн газрын Америк дахь бүх хөрөнгийг царцааж буйгаа зарлав. Энэхүү үйлдэл нь АНУ Мадурогийн засгийн газарт эдийн засгийн болон дипломат дарамтаа нэмэгдүүлж буйг харуулж байна.

    Энэхүү  хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн зарлигт, АНУ Венесуэлийн засгийн газрын Америк дахь бүх хөрөнгийг царцааж, эдгээр хөрөнгийг шилжүүлэх, төлөх, экспортлох, хүчингүй болгох эсвэл өөр аргаар зохицуулж болохгүй. Мөн Мадурогийн засгийн газарт үйлчилж буй Венесуэлийн иргэдийг Америкийн хилээр зорчихыг хориглоно гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ