
АНУ-ын ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд зарлигт гарын үсэг зурж “Венесуэлийн эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ эдийн засгийн хориг арга хэмжээ болгон өргөтгөнө” гэлээ.
Удахгүй хүчинтэй болох энэхүү зарлигийн дагуу, АНУ-ын хилийн дотор байгаа Венесуэлийн засгийн газрын бүх хөрөнгийг царцаана. Хориг арга хэмжээг цуцлаагүй нөхцөлд АНУ-ын иргэдийг Венесуэлийн засгийн газартай худалдаа хийхийг хориглох ажээ.
Түүнчлэн Трамп Венесуэлийн засгийн газрын хөрөнгийг заавал царцаах шаардлагатай хэмээн конгресстоо захидал илгээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.