
Энэтхэгийн засгийн газар “Ладах төвийн шууд харьяа бүс” байгуулахаа мэдэгдсэнтэй холбогдуулан энэ с арын 6-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Хятадын байр суурийг илэрхийлжээ.
Хуа Чүнь-Ин “Хятад Энэтхэгийн хилийн баруун хэсэг дэх Хятадын газар нутгийг Энэтхэг улс засаг захиргааны харьяа бүсийнхээ хүрээнд хамруулахыг Хятад улс эсэргүүцсээр ирсэн юм. Энэ байр суурь хэзээ ч эрс бат, өөрчлөгдөшгүй юм. Сүүлийн үед Энэтхэг ганц талаасаа дотоодынхоо хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлжлэн хохироож буй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар ч үр дүнгүй юм. Хилийн шугамын асуудлаар Энэтхэг үг яриа үйл ажиллагаандаа болгоомжтой байж, хоёр талын тохиролцсон холбогдох гэрээг хатуу мөрдөхийг шаардаж байна” гэв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.