Буудуулж амиа алдсан цэргийн штабын даргыг сум алдсан байж болзошгүй гэлээ

Орхон аймаг буюу Эрдэнэтийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө 08-р сарын 05-ны өдөр нас барсан байдалтай олдсон тухай өчигдөр мэдээлсэн. Тус хэрэг дээр цагдаагийн байгууллагаас шинжээчид томилон хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажлыг хийж байгаа.

Харин зарим эх сурвалжууд талийгаач өөрийн хувийн буунд овоо хараа тааруулж байгаад харамсалтайгаар сум алдсан байх магадлалтай гэдэг мэдээллийг өгч байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар  тус хэрэгтэй холбоотой албан ёсны дүгнэлтгараагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ