“ПСЖ” Пауло Дибалаг сонирхож байна

25 настай Аргентин залуу Францад карьераа үргэлжлүүлж магадгүй гэнэ. Парисын клуб Пауло Дибалагийн төлөөх тэмцэлд нэгджээ.

Довтлогч тоглолтын бэлтгэл хангалтгүй байсан тул Турины клубээс явах бодолтой байгаа аж. Тэгвэл түүний төлөө өрсөлдөөнд “ПСЖ” нэгдсэн нь энэ юм.

Парисын багийн удирдлага хөлбөмбөгчнийг багийн довтолгооны гол шугамыг бэхжүүлнэ гэж үзэж байгаа аж. Тоглогч өөрөө “Ювентус”-аас явах хүсэлгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

“Юве” “Манчестер Юнайтед”-тай довтлогч Ромелу Лукакугаар Дибалаг солилцох талаар аль хэдийн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж байсан. Гэхдээ хожим нь сэр Алекс энэ гэрээг цуцалжээ.

Өнгөрсөн улиралд Дибала Италийн аварга шалгаруулах тэмцээнд 30 тоглолт хийж 5 гоол, 6 дамжуулалт өгсөн.

Эх сурвалж: Goal.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ