• Шотландын клуб 73 дахь тоглолтдоо анхны ялалтаа байгууллаа

    2019-08-06

    Шотландын тавдугаар дивизионы “Форт Уильям” клуб 840 өдөр үргэлжилсэн хожигдлын хар цувралыг зогсоожээ.

    Хойд Шотландын цомын тэмцээний 2019/20 оны улирлын үеэр талбай дээрээ “Нэрн Каунти” багийг 5: 2-оор буулган авлаа.

    -Сайхан орой. Итгэмээргүй мэдрэмж. Цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Дэлхий даяар биднийг дэмжиж, бидэнтэй хамт баярлаж буй бүх хүмүүст хэмээн тус багийн удирдлага хэлжээ.

    “Форт Уильям” 2017 оны 4-р сарын 12-ны өдөр “Стрэтспи” (4: 1)-ээр хожигдсоноос хойш 72 тулаанд ялалт байгуулж чадаагүй гэнэ. Энэ хугацаанд тус баг ердөө 7 тоглолтод тэнцэж, үлдсэн 65-д нь хожигджээ.

    Өнгөрсөн улиралд “Форт Уильям” онооны багананд “-7” үзүүлэлтээр сүүлийн байрыг эзэлжээ. Аварга шалгаруулах 34 тоглолтод клуб хоёр удаа тэнцсэн бол тоглогчдыг бүртгэх дүрмийг зөрчсөний улмаас өөр 9 оноо хасуулжээ. Багийн оруулсан гоол ба багийн алдсан гоолын харьцаа -224 байв.

    2018 онд менежментийн баг тоглогчдыг доод лигт шилжүүлэх санал тавьсан боловч тэд татгалзжээ.

    “Нэрн Каунти”-ийг хожсны дараа тус улсын олон клубууд “Форт Уильям”-д баяр хүргэсэн бөгөөд багийн твиттер хуудсан дээр дагагчдын тоо 7-оос 13,000 болж нэмэгджээ.

    “Форт Уильям” клубын бас нэг сонирхолтой баримт бол тэдний хаалгыг Польш, Баварийн шигшээ багийн довтлогчийн нэртэй адилхан нэртэй 45 настай Роберт Левандовски хамгаалжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ