• Google бүх гар утас, нөүтбүүкээ дахин боловсруулсан хуванцараар хийнэ

    Google компаниас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, үйлдвэржилтийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгахын тулд хэдэн хэдэн арга хэмжээг авч ажиллахаар болжээ.  Нэгдүгээрт, ирэх жилээс эхлэн хүргэлтийн үйлчилгээний улмаас их хэмжээгээр ялгардаг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах болов. Хоёрдугаарт, 2022 он гэхэд хуванцар түүхий эд ашиглагддаг бүх бүтээгдэхүүнд дахин боловсруулагдсан хуванцар түүхий эдийг  хэрэглэх болсноо мэдээллээ.

    Google компани өмнө нь хэрэглэгчдийн гар утс,нөүтбүүк, чанга яригч зэрэг барааг нь захиалгийнх нь дагуу хүргэхийн тулд онгоцоор тээвэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд далайн тээврийг сонгох болжээ. Учир нь онгоц 1.6 километр зам туулахдаа дунджаар 24 килограмтай тэнцэхүйц хэмжээний нүүрс төрөгчийн хий ялгаруулдаг. Харин ингэж далайн тээврийг хүргэлтэндээ сонгосноор 2017 онтой харьцуулахад хорт нүүрсхүчлийн хийн ялгарал 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Click To Tweet

    Google компанийн миний чанга яригч

    Одоогийн байдлаар Google-ийн есөн бараа тутмын гуравт нь дахин боловсруулагдсан хуванцар материал ашиглагддаг. Click To Tweet Харин 2022 он гэхэд бүх бүтээгдэхүүндээ 100 хувь дахин боловсруулагдсан, байгальд ээлтэй хуванцрыг хэрэглэхээр төлөвлөөд байна.

    2017 онд компанийн зүгээс бүх бүтээгдэхүүндээ зөвхөн дахин боловсруулсан, байгаль орчинд ээлтэй түүхий эдийг хэрэглэнэ гэдгээ олон нийтэд мэдээлж байв. Click To TweetХарин яг одоогийн байдлаар хэд хэдэн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг хуванцар түүхий эдийн 50 хувийг дахин боловсруулагдсан хуванцраар сольж, 11 бүтээгдэхүүнд ордог цагаан тугалгыг дахин боловсруулсан эдээр, мөн хоёр бүтээгдэхүүнд ордог хөнгөн цагааныг дахин боловсруулагдсан хувилбараар нь орлуулан,сольж,хэрэглээнд нэвтрүүлээд байна.

    Эх сурвалж:reuters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ