• АНУ Хятадын юаны ханшаа зориуд унагасных нь хариуд ОУВС-д хандаж, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсооно

    Доналд Трамп Хятадын 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэх импортын бараа,бүтээгдэхүүнд есдүгээр сарын нэгнээс эхлэн 10 хувийн татвар нэмж ногдуулах болсноо мэдэгдсэн. Click To Tweet Энэхүү мэдэгдэл нь аль хэдийнээ дэлхийн хэмжээний худалдааны сүлжээг доголдуулад хүргэж,өсөлтийг нь удаашруулаад байгаа хоёр улсын хоорон дахь худалдааны дайныг улам хурцатгасан юм.

    Энэ шийдвэрийн хариуд Хятадын зүгээс худалдааны дайныг өөрийн талд эргүүлэхийн тулд ханшаа суллах болон АНУ-аас бараа,бүтээгдэхүүн худалдаж авахаа зогсоох гэсэн хоёр шийдвэрээр хариу өгөөд байна.

    Хамгийн эхнийх нь юаны ханшаа буулгаж, суллах болсон шийдвэр:

    Хятадын эрх баригчдын зүгээс юаний ханшийг ердийн ханшаас 1.04 хувиар буулгаж,зориудаар суллалаа.  2008 онд Дэлхийн эдийн засгийн хямралын үеэс хойш юаны ханш ингэж буураагүй билээ. Click To TweetХарин худалдааны дайны хурцадмал нөхцөл байдал бий болоод байгаа энэ үед зориудаар нэг ам.доллартай харьцах юаны ханшийг долоогоос буулгаж, суллалаа. Юаны ханшаа сулласан нь Хятад улсын экспортод давуу тал бий байгаа юм.

    Энэ шийдвэрийнх нь хариуд АНУ-ын Засгийн газрын зүгээс Хятад улсыг “currency manipulater” буюу вальютын ханшаа удирдагч гэж нэрлээд байна.Ингэж юаны ханшаа зориудаар унагасных нь хариуд Олон улсын вальютын санд хандаж,шударга бус өрсөлдөөнийг нь таслан зогсооно гэж АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болох Стевен Мнүчин мэдэгджээ. Click To Tweet  АНУ-ын зүгээс юаны ханшийг эрх баригчдын зүгээс зориудаар сулласан нь худалдааны дайнд шударга бус өрсөлдөөнийг бий болгож, Хятад улсын хувьд давуу талтай болж байна гэж үзэж байгаа юм.

    Хоёр дахь шийдвэр болох бараа,бүтээгдэхүүний худалдан авалтыг зогсоох:

    АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын экспортын хоёр дахь том түнш бол Хятад улс. Жилд нийт 19.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэ бүхий хөдөө аж ахуйн бараа,бүтээгдэхүүнийг АНУ Хятад руу экспортолдог байна. Click To TweetТэгвэл Хятад улс АНУ-тай хийдэг хөдөө аж ахуйн бараа,бүтээгдэхүүний худалдан авалтаа бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.

    Эх сурвалж: Cnbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ