
Кикбоксын дэлхийн дэд аварга Севастополь хотод осолдож нас баржээ. Охид шуургатай цаг агаартай үед сэрэмжтэй байх ёстой ч усанд сэлсэн аж.
Тамирчдын нэг нь 1986 онд Москвад төрсөн, хоёр дахь нь 1992 онд Мурманск хотод төрсөн. ТАСС-ийн мэдээлж байгаагаар шуурганы үеэр охидын нэг нь далайн эргээс ус руу үсрэн орж, тэр даруй живж эхэлжээ. Найз нь аврахаар түүн рүү яаран очсон ч бас живсэн гэнэ.
Эхэндээ аврагчид цаг агаарын байдлаас болж биеийг нь дээш гаргах боломжгүй байсан ч охидын нэгнийх нь цогцосыг эхэлж гаргасан байна. Эдүгээ мөрдөн байцаалт явагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.