• О.Баасанхүү: ЖДҮХС-гаас 3%-ийн хүүтэй авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан 8 тохиолдол тогтоожээ

    2019-08-06

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас өнгөрсөн хоёр жилд олгосон зээлүүдийг хуулийн байгуулагууд шалгаж буй. УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн албаны томоохон албан тушаалтнууд уг зээлийг хууль бусаар авсан шуугиан тасраагүй байгаа.

    ЖДҮХС-тай холбогдсон албан тушаалтнуудын хэргийг үргэлжлүүлэн шалгасаар УЕПГ-аас 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан мөнгө угааж байсан найман тохиолдол илрүүлсэн аж.

    УИХ-ын О.Баасанхүү энэ тухай “УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3% хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” хэмээн твиттертээ бичжээ. Харин эдгээр найман тохиолдол нь төрийн болоод улстөрийн албан тушаалтнуудад хамааралтай эсэх нь тодорхойгүй байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ