• Криштиану Роналду: “Хэрэв би хөлбөмбөгчин болоогүй бол загвар өмсөгч, эсвэл жүжигчин болох байсан

    2019-08-06

    Турины “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду хөлбөмбөгчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан тухайгаа ярьжээ.

    -Таны карьерын ямар гоол хамгийн сайн нь гэж бодож байна вэ?

    -Энэ бол хэцүү асуулт … Би 700 орчим гоол оруулсан тул алийг нь ч ялгаж чадахгүй. Энэ асуултанд надад нэг л хариулт байна: сүүлчийнх гэж. Магадгүй тэр хамгийн үзэсгэлэнтэй гоол биш байх гэж би бодож байна. Гэхдээ эцэст нь бүх гоол чухал” гэж Роналду YouTube-ийн Soccer.com сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

    -Хэрэв та цаг хугацааны машинаар эргэн ирвэл, нэрээ түүхэнд бичсэн хэн гэдэг тоглогчтой тоглох байсан бэ?

    -Хэцүү асуулт байна, би үүнд бэлэн биш байна (инээмсэглэв). Олон сайн тоглогч бий. Би хэдэн жилийн өмнө нас барсан нэг хүнийг сонгох болно –  тэр бол Eusebio. Энэ хүн бол Португалийн бэлгэдэл. Би түүнтэй хамт тоглох дуртай байхсан, учир нь тэр португал хүн, гэхдээ тэр бас гайхалтай хүн.

    -Та гоолын баяраа ямар байдлаар тэмдэглэдэг вэ?

    -АНУ-д бид “Челси”-тэй тоглож байсан. Би гоол хийгээд, дохио зангаа хийгээд “Si” гэж хашгирсан. Энэ өөрөө л болсон хэрэг. Фанатуудын дэмжлэгийг мэдэрч, намайг харахад тэд: “Криштиану, Si” гэж хашгирсан. “Хөөх, дараа нь хүмүүс тэрхүү гоолын баяраар намайг санах болсон” гэж боддог. Тиймээс, би зүгээр л үүнийг хийдэг болсон.

    -Хэрэв хамгийн сайн хөлбөмбөгчин болоогүй бол та ямар мэргэжилтэй болох байсан бэ?

    -Жүжигчин эсвэл загвар өмсөгч. Би мэдэхгүй байна. Авьяас чадвартай гэдэгтээ эргэлзэхгүй байгаа учраас жүжигчин байх магадлалтай. Би хичээнгүйлэн ажиллаж чадвал бүх зүйлд хүрч чадна гэж үргэлж хэлдэг.

    -Та ямар кино хамгийн дуртай вэ?

    -Надад маш олон дуртай кино байдаг, гэхдээ би ихэнхдээ баримтат кинонд дуртай. Магадгүй миний хамгийн дуртай нь “Хурга майлахаа болино” хэмээх хуучин кино.Надад жүжиг бас их таалагддаг.

    Сануулахад, өнгөрсөн улиралд 34 настай португали эр Италийн аварга шалгаруулах тэмцээнд Туриний төлөө 31 тоглолт хийж, 21 гоол оруулж, таван оновчтой дамжуулалт өгсөн билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ