Энэтхэг Кашмирын статусын тухай үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгоно

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах Үндсэн хуульд тусгагдсан Энэтхэгийн Жамму, Кашмир мужийн онцгой статусыг хүчингүй болгох хуулийн төслийг парламентад танилцуулжээ. Энэ тухай ANI News мэдээлэв.

Амит Шах хэлэхдээ “370-р зүйлийг хасах гэж бид нэг ч секунд ч эргэлзэх ёсгүй” гэжээ.

Түүний хэлснээр энэ заалтаас болж “Жамму, Кашмирын ард түмэн ядуу амьдарч байна”.

Өмнө нь Америкийн удирдагч Дональд Трамп Энэтхэг, Пакистаны хоорондох Кашмирын маргаантай тал дээр зуучлагч болохоор санал болгосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ