Хонконгийн цагдаа нар эсэргүүцлийн цуглааны үеэр 82 хүнийг саатуулжээ

Хонконгийн цагдаа нар 8-р сарын 5-нд болсон эсэргүүцлийн цуглааны үеэр 82 хүнийг баривчилжээ. Энэ тухай South China Morning Post сонинд мэдээлжээ.

Зургадугаар сарын 9-ний өдөр эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш цагдаа нар нулимс асгаруулагч хий мянга гаруй удаа хэрэглэж, 500 гаруй хүнийг баривчлаад байна.

Өмнө нь Хонконгийн засаг захиргааны дарга Кэрри Лэм жагсагчид хотыг устгахыг оролдож байна гэж мэдэгдсэн юм.

Хонконгт томоохон хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа экстрадицийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэнтэй холбогдуулан 6-р сараас эхэлсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ