Допингоор эрхээ хасуулсан олимпийн зургаан удаагийн аварга Лохте Токио 2020 олимпод оролцоно

Допингийн эсрэг дүрэм ёсоор 14 сарын хугацаагаар ямар нэг тэмцээнд орох эрхээ түдгэлзүүлсэн Америкийн усанд сэлэгч Райан Лохте Токиогийн 2020 олимпод оролцохоор төлөвлөж байна.

“Би гурван жилийн өмнөхтэй харьцуулбал өөр хүн болсон” гэж Лохте хэлсэн тухай ВВС мэдээллээ. “Одоо би хэн нэгэнд юуг ч нотлох гэж оролдохгүй. Би үүнийг өөртөө болон гэр бүлийнхээ төлөө хийдэг. Миний хамгийн чухал зорилтуудын нэг бол тав дахь удаагийн олимпиад бөгөөд тэр тусмаа гол тавцанд зогсох явдал юм” гэжээ.

Түүний шийтгэл 2018 оны 5-р сарын 25-ны өдрөөс эхэлсэн. Уг нт зөвшөөрөгдсөн тариа хэрэглэсэн ч тун нь хэтэрсэн аж. Тамирчин мөрдөн байцаалтын ажиллагаанд бүрэн туслалцаа үзүүлсэн боловч тийн шийтгүүлжээ.

34 настай Лохте олимпийн зургаан удаагийн аварга юм. Тэрээр 4х200 метрийн чөлөөт буухиа төрөлд 4 алтан медаль хүртжээ. Тэрээр 200 метрийн арын ба 400 метрт хамгийн том наадмаас медаль хүртсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ