“БНХАУ бол АНУ-ын дайсан биш” гэсэн захидлыг Ерөнхийлөгч болон Конгресстоо илгээжээ

АНУ-ын төр, олон нийтийн зүтгэлтэн 100-аад хүн хамтран Ерөнхийлөгч болон Конгресстоо захидал бичиж, БНХАУ-тай сөргөлдөх бодлого хэрэгжүүлэхийг эсэргүүцжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Уолтер Ф.Мондэйл энэхүү захидадд гарын үсэг зурсан аж. Уг захиаг 180 гаруй хүн дэмжсэн байна.

“БНХАУ бол АНУ-ын дайсан биш” гэсэн гарчигтай уг захидалд, АНУ-ын засгийн газрын ойрын үеийн олон үйл ажиллагаа Америк Хятадын харилцааг муутгаж байна гэжээ. Америк Хятадын харилцаа муудаж байх нь АНУ тэрчлэн дэлхийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж хамтарсан захидалд гарын үсэг зурсан хүмүүс үзэж үүнд сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлжээ. Уг захиаг 7-р сарын 3-нд Вашингтон пост сонинд нийтэлсэн байна.

Уг захидалд тэмдэглэхдээ, АНУ, БНХАУ-ыг дайсан хэмээн үзэж, БНХАУ-аас “тусгаарлах” нь АНУ-ын олон улсын нэр хүнд байр суурийг хохироож, дэлхийн олон орны эдийн засгийн ашиг сонирхлыг хохироох болно гэжээ.

АНУ-ын эсэргүүцэл нь Хятадын эдийн засгийн өргөтгөл, Хятадын аж ахуйн нэгжийн дэлхийн зах зээлд өргөтгөл хийх, дэлхийн үйл хэрэгт Хятад улс өөрийн байр сууриа эрчимжүүлэхийг хориглож чадахгүй юм гэж бас бичжээ. АНУ холбоотондоо шахалт үзүүлж Хятад улстай дайсагнуулбал АНУ болон түүний холбоотны харилцааг сулруулж, эцэстээ АНУ-ыг ганцаардуулах болно.

АНУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үндэс нь өрсөлдөх хүчээ нэмэгдүүлж, олон талт гадаад харилцаа тэрчлэн олон улсын байгууллагын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаанд байна, харин Хятад улсын дэлхий дахинд хандах  хэлхээ холбоог эвдэх буюу хазаарлан зогсооход биш гэж дурджээ.

Захидалд АНУ-ын 100 гаруй мэргэжилтэн тэрчлэн Америкийн засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гарын үсэг зуржээ. Олонх нь Америкийн эрдэм шинжилгээний салбар, улс төр, худалдаа, цэргийн салбарын нэртэй хүмүүс байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ