• Японы хоригтой холбоотойгоор Өмнөд Солонгос төсвөө нэмлээ

    БНСУ-ын Ерөнхий сайд Ле Нак-Ён “Япон улс БНСУ-д хийж байгаа экспортдоо хяналт тавьж буй арга хэмжээтэй холбоотойгоор БНСУ шинээр нэмэлт төсөв баталж, төсвөө 273.2 тэрбум воноор (ойролцоогоор 227 сая доллар) нэмэгдүүлсэн” гэж мэдэгдлээ.

    Энэ сарын эхээр Японы Засгийн газрын хуралдаанаар “БНСУ-ыг худалдаанд хөнгөлөлт үзүүлэх “цагаан жагсаалт” -аас хасах шийдвэр гаргасан” билээ.

    Энэ нь Япон, БНСУ-ын худалдааны зөрчил хурцдаж байгааг харуулж байна. “Цагаан жагсаалт” -аас хасагдсаны дараа БНСУ худалдааны хөнгөлөлт эдлэхгүй болж байгаа юм. Өмнө нь зарласан гурван төрлийн хагас дамжуулагч материалаас гадна Японы засгийн газар БНСУ-д экспортлох бусад өндөр технологийн бүтээгдэхүүнийг тус бүр хянаж байх юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ