• Ажлын ширээний эмх замбараагүй байдал бүтээмжийг бууруулдаг нь судалгаагаар батлагджээ

    Ажлын орчин бидний ажлын бүтээмжинд тодорхой байдлаар нөлөөлж байдаг. Ажлын орчин нь хэдийчинээ эмх замбараагүй байна, ажил хийж байгаа хүний сэтгэл санаа нь ч мөн адил байдаг ажээ.

    Ажлын орчны хамгийн гол зүйл нь ажлын ширээ бол эмх цэгцгүй ажлын ширээтэй байх нь ажилчдад хэрхэн нөлөөлдөг болох нь хэд хэдэн судалгааны дүнгээр тогтоогджээ.

    Хамгийн энгийнээр бодоход л бид  нэг алга болгосон бичиг цаасаа хайж олох гэж л хэдэн минут, заримдаа хэд хоног шаналан бодох тохиолдол байдаг.

    IDC/International Data Corporation/ олон улсын байгууллагаас хийсэн судалгаанаас үзвэл мэдээллийн ажилтнууд онлайнд байрласан бичиг баримтаа хайхад долоо хоногт хоёр цаг зарцуулдаг байна. Click To Tweet

    Хүний сэтгэл санаа, анхаарал төвлөрөл, зан ааш, шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа зэрэгт хүрээлэн буй орчин шууд бус байдлаар нөлөөлж байдаг.

    Харин эмх цэгцгүй ажлын ширээтэй байх нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стрессийн түвшинг нэмэгдүүлж, уур уцаартай болгож, анхаарлаа төвлөрүүлэхэд саад учруулдаг бол бүр даамжирвал идэх, унтахад хүртэл нөлөөлдөг байна.

    Принстоны их сургуулийн дэргэдэх Мэдрэлийн шинжлэх ухааны институтын эрдэмтэд цэвэрхэн ажлын ширээтэй байх нь хүнд анхаарлаа сайн төвлөрүүлэхэд эерэгээр нөлөөлж, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

    Харинэмх цэгцгүй гэрт амьдардаг хүмүүс өдөр тутмын ажлаа байнга хойш тавьдаг зуршилтай байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Click To Tweet  Бусад судалгаагаар эмх цэгцгүй гэр оронтой хүмүүс ихэвчлэн түргэн хоол идэх, зурагт удаан хугацаагаар үздэг гэдгийг мөн адил тогтоов. Үүнээс үүдэн ажилчдын олон завсарлага авч, идэх юм эргүүлэх зуршил нь эмх цэгцгүй ажлын ширээтэй холбоотой байх боломжтой гэж таамаглал дэвшүүлээд байна.

    Ажлын ширээний эмх цэгцгүй байдлаас үүдэлтэй ажлын бүтээмж бууралтаас хэрхэн сэргийлэх вэ?

    Хуримтлагдаж, бөөгнөрхөөс нь өмнө бичиг цаасаа тогтмол цэвэрлэж байх нь ажлын ширээний эмх замбараагүй байдлаас сэргийлнэ. Хэрвээ та гэрээсээ ажилладаг бол гэр болон ажлын зүйлсээ тусад нь байлгах нь зүйтэй. Click To Tweet Ингэснээр илүү тодорхой, цэгцтэй байж, олон зүйлс дунд сатаарахгүй,ажилдаа төвлөрөх боломжтой юм.

    Ажлын орчны эмх замбараагүй байдал нь зөвхөн цаасаар хязгаарлагдахгүй бөгөөд үүнд онлайнд байршсан файлууд болон таны компьютерийн дэлгэцэн дээрх файлууд ч хамаарах учир тэднийгээ ч тогтмол эмхэлж,цэгцэлж байх хэрэгтэй.

    Эх сурвалж:Harvardbusinessreview

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ