• Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг 60 тэрбум, ЖДҮ-г ч давах шуугиан тарьж магадгүй

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын захирамжаар жишээлэхэд МХЕГ-ын газрын хэлтсийн дарга асан шиг “оймсны” хэрэг хэр олон байгааг шалгах зорилготой гишүүд, хуулийн байгууллагын удирдлагаас бүрдсэн нэгэн ажлын хэсэг байгуулагдсан.

    АТГ-аас хийсэн мэдээллийнхээ үеэр нэгэн бичлэгийг олон нийтэд цацсанаас хойш нийгэмд маш их бухимдал, талцал дагуулж буй. Тэгвэл үүн дээр тоглолт хийхээр олон ч улстөрч шийдээд буй хэмээх мэдээлэл бий . Тэдний тэргүүн эгнээнийхэн хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор асуудлыг ярьж буй юм.

    МАН-аас нэр дэвшин УИХ-д сууж буй зарим гишүүд тухайлбал ХЗБХ-ны дарга асан Ш.Раднаасэдийг энэхүү хэрэг хөөн хэлэлцэх хугацааг “богинсогосон” гэлцэж байна .

    Мөн энэхүү хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан ч хэдэн сар дарсан тухай яригдаж байна.

    Эрх баригч МАН-ын дотоодод үргэлжилж буй “дайн” Ш.Раднаасэд хэмээх залууд тун халгаатай байгаа. Түүнийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Д.Дамба-Очирын хамт МАН-аас хөөх, 5 жилийн хугацаатай улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх  тухай асуудлыг Хяналтын хороо нь шийдвэрлэж, харин УИХ дахь бүлэг нь хамгаалан үлдэж байсан.

    Тэгвэл энэ удаа түүнийг яах нь сонирхол татаж байна. МХЕГ-ын авлигын дуулиант бичлэг, түүнтэй холбоотой шүүхээс ял оноохдоо багыг оноосон, ингээд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал дээр УИХ-ын дарга нь өөрөө амбицалж асуудлыг улам хөөрөгдөн ажлын хэсэг байгуулаад буй нь энэ.

    Мөн энэ асуудалтай холбоотойгоор Мөн энэхүү хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан ч хэдэн сар дарсан тухай яригдаж байна .

    Уг асуудлыг хөөргөдөх тусам бөөн хэрүүл дэгдэх нь тун ойлгомжтой юм. Өөрсдийн хийсэн ажлаа ганц гишүүндээ тохоод өнгөрөх эсэхийг ирэх өдрүүд харуулах нь тун ойлгомжтой.

    Уг асуудал 60 тэрбум, ЖДҮ-гээс ч давах томоохон хэргүүдийг дарсан хэмээх яриа ч тархаад байгааг бодвол энэ нь дээрх хэргүүдээс ч илүү шуугиан тарихыг үгүйсгэх аргагүй юм.

    Хууль зүйн сайдын УИХ-ын чуулган дээр  “Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү”  хэмээн анхааруулга өгөөд байсан гишүүн Х.Нямбаатар уг ажлын хэсгийг даргалж байгаа нь ч асуудлыг тун өндөр авахуулж туйлд нь хүргэх томоохон хэрүүлийн эхлэлийг тавьсан хэрэг болов.

    Учир нь энэ оны 5 дугаар сарын эхээр Мэргэжлийн хяналтын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох нэг тэрбум төгрөгийн авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болсон.

    Уг хэрэг явдлаас үүдэн Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг хэн наашлуулсан бэ гэх хардлага үүсч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хардагдаж, намынх нь Хяналтын ерөнхий хороо хүртэл түүнд улстөрийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан хэрэг явдал болж билээ. Дээрх хэрэгт холбогдсон Н.Баярсайхан нь Ш.Раднаасэдийн багийн найз, ангийн хүүхэд учраас уг асуудал дэгдсэн юм.

    Мэргэжлийн хяналтын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураагаад байсан юм.

    УИХ-ын чуулган дээр гишүүн Х.Нямбаатар энэ асуудлыг ярихад хариуд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэж байлаа.

    УИХ-ын даргын захирамжаар байгуулсан энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Пүрэвдорж, Н.Оюундарь, Ж.Батзандан нар ажиллана. Тэднээс гадна ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар багтаад байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ