• БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяны энэ сарын сэдэв “Хогоо цэвэрлэцгээе!”

    БОАЖЯ-наас  “Цэвэрхэн наадацгаая” аяныг аймаг,сумд, нийслэлд амжилттай зохион байгууллаа.

    Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна.

    Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд оролцогч талуудын дунд дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ.

    Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, сар бүр бүс тус бүрээс 1 аймаг шалгаруулж, 1 сая төгрөгөөр шагнахаар тусгажээ. Click To TweetБайгаль орчин, аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргаа, 21 аймгийн Сав газрын захиргаад, хувийн хэвшлийн аж ахуй байгууллагууд, тэр дундаас хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамрагдах боломжтой.

    Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савтай болох ажлуудыг өрнүүлэх аж. Удирдамжтай танилцана уу.

    БОАЖЯ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ