Бангладешт 22 мянган хүн халуун хумхаа өвчнөөр өвдөж, 50-аад хүн амиа алджээ

Бангладешийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр борооны улирал эхэлснээс хойш тус улсын нийслэл Дакка хотод халуун хумхаа өвчин гарч нийт 64 газарт илрээд байгаа аж. 

8-р сарын 3-ны өдрийн байдлаар Бангладеш улсын нийт 22919 хүн халуун хумхаа өвчний улмаас эмнэлэгт хэвтжээ. Нийт тавиад хүн уг өвчний улмаас амь насаа алдсаныг орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн бүртгэжээ.

8-р сарын 3-нд Бангладешийн засгийн газраас шийдвэр гаргаж, Даккаг багтаагаад орон нутгийн захиргааны бүх төрийн албан хаагчдын хагас бүтэн сайны амралтын болон засгийн газрын амралтын өдрийг цуцлан, 24 цагаар ажиллаж, халуун хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох хэрэгтэй гэж тушаажээ. Мөн олон нийтэд шумуулаас сэргийлэхийг сурталчлан, шумуулыг устгах зэрэг бодитой арга хэмжээ авч эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ