• Америк дахь 29 хүний аминд хүрсэн буудалцаан нь цагаачдыг үзэн ядах сэдэлтэй байж болзошгүй

    Америкийн Эл Пасо, Дэйтон хотуудад 24 хүрэхгүй цагийн хугацаанд хоёр ч удаагийн массыг хамарсан буудлага болж, нийт 29 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархаджээ.

    Орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө буутай этгээд хичээлийн жилийнхээ бэлтгэлийг хангасан хүмүүсээр дүүрэн байсан Техас мужийн Эл Пасо хотын Walmart дэлгүүрт гал нээж, 20 хүн газар дээрээ нас баржээ.

    Харин цаг хүрэхгүй хугацааны дараа Охаой мужийн Дэйтон хотын цэнгээний гудамжинд нэгэн хамгаалалтын хувцас өмссөн буутай этгээд гал нээж, есөн хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.

    Ингэснээр 2019 онд АНУ-д нийт 129 хүн буудлагын улмаас амь насаа алдаад байна. Click To Tweet

    Эл Пасо хотын эрх баригчдын хувьд буудлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах сэдэлтэй байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгч этгээд нь тус хотоос 10 цагийн зайтай хотод амьдардаг 21 настай Патрик Крүшиус байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн бөгөөд буудлага болохоос өмнөхөн цагаачдыг үзэн ядсан утгатай пост сошиалд оруулжээ. Буудлага гарсан Эл Пасо хот нь 680 мянган хүн амтай бөгөөд ихэнхи нь Латин гаралтай оршин суугчид байдаг аж. Click To Tweet

    Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд энэ асуудлыг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ мэдэгдээд, гэмт хэрэгтнүүдийг  сэтгэцийн асуудалтай гэжээ. 

    Гэмт хэрэгтнүүд сэтгэцийн хувьд эрүүл бус, маш өвчтэй хүмүүс байна.

    Шүүмжлэгчид эсрэгээрээ Доналд Трампыг олон нийтэд цагаачдын эсрэг ойлголтыг төрүүлж,цаашлаад буудалцаан болох сэдлийг төрүүлж,турхирч байна гэж шүүмжилж байна. Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн голлох заалтуудын нэг нь “хууль бус цагаачлалыг зогсоох” байсан бөгөөд үүнийгээ ч хэрэгжүүлж яваа юм. Трамп бямба гарагийн хэргүүд гарахын өмнөхөн Мексикийн цагаачдыг аюултай гэж ойлгуулах илтгэл тавьсан бөгөөд үүндээ  цагаачдын томоохон бүлэг нь удахгүй Америк улсыг “эзлэн довтлоно” гэсэн билээ. 

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ