• Галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлсэн үзүүлбэрээрээ Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоунд амжилттай оролцож байна

    2019-08-05

    Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн “Авьяаслаг Австраличууд” шоунд  Монголын циркчин  Б.Баттулга амжилттай оролцож,дараагийн шатанд шалгарчээ.

    Б.Баттулга  Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин  бөгөөд энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлж, мөн гуалин модноос дүүжилсэн савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж олныг алмайруулжээ.

    Түүний үзүүлбэрийг үзэж сонирхсон тус шоуны шүүгч, дуучин Николь Николь Шерзингер “Би өөрийгөө байж болох бүхий л гайхалтай үзүүлбэрийг үзсэн гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Энэ бол миний анх удаа харсан хүн дээрх “морин тойруулга” байлаа” гэжээ.

    https://www.facebook.com/GotTalentAU/videos/1181639218695226/

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ