Кристалина Георгиева ОУВС-гийн ерөнхий захирал болно

Е-майлаар санал оруулах хэлбэрээр Европын Холбооны 28 орны сангийн сайд нар энэ сарын хоёрны өдөр Дэлхийн Банкны ахлах гүйцэтгэгч захирлаар ажиллаж буй Кристалина Георгиеваг ОУВС-гийн ерөнхий захирлын сонгуульд нэр дэвшүүлжээ.

ОУВС-гийн ерөнхий захирлын сонгуулийн өрсөлдөөнд Кристалина Георгиева болон Нидерландын сангийн сайд Йерун Дейсселблоем нарын хооронд болж, эцсийн бүлэгт Кристалина Георгиева 56 хувийн дэмжсэн санал авчээ. Тэрээр 1953 онд Булгар улсын нийслэл София хотноо төрсөн, өмнө нь Европын Холбооны комиссын орлогч даргаар ажиллаж байсан юм.

Европын Зөвлөл ОУВС-гийн одоогийн ерөнхий захирал Кристин Лагардыг Европын Төв Банкны дараагийн захирлаар нэр дэвшүүлсэн учир тэрбээр одоогийн үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх болно. Үүний дараа шинэ ерөнхий захирлын сонгуульт ажил эрхэлж, төлөвлөснөөр 10-р сарын 4-нөөс өмнө сонгууль дуусах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ