• Япон улс Өмнөд Солонгосыг худалдааны түншлэлийн “цагаан жагсаалт”-аасаа хасна

    Японы Kyodo хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өмнөд Солонгос улсыг бага хязгаарлалттай худалдааны “цагаан жагсаалт”-аас хасах болсон тухай мэдээллээ.

    Япон улсын худалдааны “цагаан жагсаалт”-д Герман, Их Британи, АНУ зэрэг 27 улс орнууд багтдаг. Click To Tweet

    Долдугаар сарын нэгнээс эхлүүлэн Өмнөд Солонгос руу экспортолдог ухаалаг гар утасны чипний амин чухал түүхийн эдийн экспортоо хязгаарлаж эхэлсэн нь Солонгосын Samsung,LG Electronics гэх мэт технологийн компаниудад хүндхэн тусч байгаа.

    Япон улсын хувьд ингэж Өмнөд Солонгостой хийх худалдаандаа хязгаарлалт тавьж, одоо харин экспортын итгэлтэй түншлэлийн жагсаалтаасаа хасах болсон нь Өмнөд Солонгос улсын дээд шүүхээс Японы Mitsubishi компанийг дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлж байсан хүмүүст нөхөн олговор олгохыг шаардсантай холбоотой.

    Өмнөд Солонгос 1910-1945 оны хооронд Японы колони улс байсан.Японы колончлолын үед Солонгосын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг байсны сацуу эмэгтэйчүүдийг нь бэлгийн боолчлолын зорилгоор ашиглаж байв Click To Tweet. Хэдий тухайн цаг үеэс хойш хэдийн 74 жил өнгөрсөн ч Өмнөд Солонгосчуудын хувьд колончлолд байсан үе нь мартагдахааргүй,хар толбо болон үлджээ.

    Япон улсын зүгээс үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа бол Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн сайд Сүнг Юн мо Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ.

    Өмнөд Солонгос улсын хувьд “цагаан жагсаалт”-д багтахгүй болсноос хойш 21 хоногийн дараагаас үр нөлөө нь мэдэгдэж эхлэнэ гэж тооцоолж байна. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ