Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа бие даан гадаадад аялах эрхтэй боллоо

Саудын Арабын эрх баригчид хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ долоо хоногоос эхлэн 21 нас хүрсэн эмэгтэйчүүд заавал эрэгтэй асран хамгаалагчгүйгээр, бие даан гадаад пасспорт авах боломжтой боллоо. Хуульд өөрчлөлт орохоос өмнө Саудын Арабын эмэгтэйчүүд гадаад пасспорт авах, гадаадад аялах даа заавал нөхөр,аав,эсвэл өөрийн хамаарал бүхий эрэгтэй хүнээс зөвшөөрөл авах ёстой байжээ. Click To Tweet

Ингэснээр,эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаварлатыг зогсоож, Саудын Арабын эмэгтэйчүүд бие даан гадаад пасспорт авах, гадаадын улс орон луу аялах боломжтой боллоо.

Эрх баригчдын зүгээс хүйсийн ялгарарлан гадуурхалтыг зогсоож, жендерийн тэгш байдлыг бий болгохоо мэдээлсэн. Тэгвэл дараа, дараагийн нэмэлт өөрчлөлтөөр Саудын Арабын эмэгтэйчүүдийг хүүхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрлэх болон гэрлэлтээ цуцлуулах хүсэлт тавих боломжтой болгох юм. Click To Tweet

Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн адил ажиллаж,хөдөлмөр эрх нь хязгаарлагдмал байдаг. Харин нэгэнт эхэлсэн уг хуулийн өөрчлөлтөөр, ямар нэгэн хүйс болон насны онцгойлсон заалтгүйгээр, бүх иргэдийг ажиллаж,хөдөлмөрлөх тэгш эрхтэй болгохоор зэхээд байна.

Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман анх эмэгтэйчүүдийн машин барихыг хориглосон хоригийг цуцалснаар тус улсын хувьд хаалттай ханддаг байсан жендерийн бодлого бага багаар нээлттэй болж байна.

2016 онд тэрээр эмэгтэйчүүдийн оролцоог ажлын байранд нэмэгдүүлэх замаар 2030 он гэхэд эдийн засгийн бүрэн шинэлчлэл хийхээ танилцуулсан. Click To Tweet Ингэхдээ одоо байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн 22 хувийг 30 болгон нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж:Bbc

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ