Хятадын дотооддоо жуулчлах хүний тоо энэ онд 6 тэрбумд хүрнэ

 Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэн 8-р сарын 1-нд, “2019 оны эхний хагас жилийн аялал жуулчлал, эдийн засгийн эргэлтийн судалгааны үр дүн болон хилийн чанадад жуулчлах хөгжлийн тайлан” нийтэлжээ.

Тайланд “Энэ оны эхний хагас жилд, улсын дотоодод жуулчилсан хүн давхардсан тоогоор 3 тэрбум гаруй байж, 2.78 их наяд юанийн орлого оруулсан нь ноднингийн мөн үеийнхээс тус тус 8.8 хувь болон 13.5 хувиар өссөн” гэж  тэмдэглэжээ.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст хилийн чанадаас ирсэн жуулчдын тоо 5 хувиар өсөж, олон улсын аялал жуулчлалын орлого 5 хувиар нэмэгдэж, хилийн чанадад жуулчилсан хүний тоо 14 хувиар өссөн гэнэ.

Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн төсөөллөөр, 2019 онд тус улсын дотооддоо жуулчилсан хүний тоо 6 тэрбумд хүрэх нь.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ