ОХУ Балтийн тэнгист цэргийн томоохон сургуулилт хийж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамны 8-р сарын 1-ний өдрийн мэдээнд “Оросын тэнгисийн цэрэг болон агаарын цэрэг мөн өдрөөс эхлэн Балтийн тэнгист “Тэнгисийн бамбай-2019” томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж байна гэжээ.

ТАСС агентлаг Оросын БХЯ-ны мэдээнээс эш татан мэдээлснээс үзвэл “Энэ удаагийн цэргийн сургуулилтад нийт 70 шахам цэргийн усан онгоц, 58 цэргийн нисэх онгоц болон 10 мянган цэргийн хүчин оролцох” ажээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ удаагийн цэргийн сургуулилт 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Оросын тэнгисийн цэргийн флотын стратеги, менежментийг шалгаж, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах бэлтгэлээ хэрхэн хангаж буй байдал зэрэгтэй танилцах зорилготой юм.

Өнгөрсөн жилийн 9-р сард Оросын арми анх удаа Газар Дундын тэнгист томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ